Монгол Улсын Драмын Эрдмийн Театрын танилцуулга

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ) бол Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага юм. Тус театр нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1931 онд “Улсын төв театр" нэртэйгээр албан ёсоор байгуулагдаж, Сономбалжирын Буяннэмэхийн "Үнэн" жүжгээр хөшгөө нээсэн түүхтэй. Өнгөрсөн 94 жилийн хугацаанд УДЭТ 400 гаруй жүжгийг үзэгчдийн хүртээл болгож, олон арван найруулагч, зохиолчдын уран бүтээлээ туурвих, үзэл санаагаа тунхаглах оюун санааны орон зай байсаар ирсэн юм. Мөн Монголын жүжиглэх урлагийн хөгжлийн гал голомт байж, үе үеийн одод, авьяаслаг жүжигчид УДЭТ-ын тайзнаас төрөн гарчээ.

Dicta aut non ducimus aut.

1963 онд Улсын Драмын театр, Улсын Дуурь бүжгийн театр хоёр өрх тусгаарлаж Монголын сонгодог урлаг болон драмын жүжгийн хөгжлийн гол төвүүд болсон юм. Харин 1966 онд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болж, 1981 онд “Улсын Драмын Академик Театр", 1994 онд "Үндэсний Жүжгийн Академик Театр", 2002 онд “Улсын Драмын Эрдмийн Театр" хэмээн нэрлэгдэж байв. Монголын драмын урлагийн хөгжлийн гол төв болсон УДЭТ-ын барилга нь 1960 онд ашиглалтад орсон. Уг барилга нь 200 шахам өрөө тасалгаа, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай.

УДЭТ нь театрын урлагийн мэргэжилтнүүд, нийгмийн бусад салбарын экспертүүдээс бүрдэх хараат бус уран сайхны зөвлөлтэй. Шинээр тавих гэж буй уран бүтээлээ уг зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсны дараа үзэгчдийн хүртээл болгох ажил албан ёсоор эхэлдэг. УДЭТ нь үндэсний болон гадаадын жүжгүүдийг тэнцвэртэй тавьж, ард түмний оюун санааны хөтөч болох зорилготой билээ. УДЭТ-ын урын сангийн бодлогын чухал нь дэлхийн сонгодог жүжгүүдийг Монголын тайзнаа тоглох явдал юм. Өдгөө Софокл, Уильям Шекспир, Жан Батист Мольер, Карло Гольдони, Антон Павлович Чехов, Хенрих Ибсен, Бертольт Брехт, Жан Поль Сартр, Южин О'Нил зэрэг сонгодог зохиолчдын 58 жүжиг, дэлхийн орчин үеийн драмын зохиолчдын 88 жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдсан. УДЭТ-ын урын сангийн НЭГЭН онцгой хэсэг Монголын үндэсний түүхэн, туульсын жүжгүүд бөгөөд энэ чиглэлээр 60 жүжиг тайзнаа тавигджээ. Мөн С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Д.Намдаг, Д.Мягмар, Д.Батбаяр, Б.Лхагвасүрэн, С.Жаргалсайхан, Ц.Балдорж тэргүүтэй монгол зохиолчдын орчин үеийн сэдэвт 120 драмын жүжгийг тайзнаа амилуулсан байна. Мөн 19 хүүхдийн жүжиг тоглогджээ.

УДЭТ 1933 оноос ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос зэрэг улс оронд айлчлан тоглосон бол УДЭТ- ын тайзнаа ОХУ, БНХАУ, Япон улсын театрын уран бүтээлчид айлчлан тоглож байв. Мөн ОХУ, БНХАУ, Англи, Франц, Солонгос, Швед, Литва, Серби, Хорват болон Унгар улсын театрууд, театрын фестивалиудтай хамтын ажиллагааг бэхжүүлж, уран бүтээлчид солилцож, харилцан туршлага судалсаар ирсэн юм. Дэлхийн монгол угсаатан улсуудын театрууд оролцдог "Монгол туургатны театрын фестиваль"-ийг тус театр голлон зохион байгуулж ирсэн билээ.

Хорин нэгдүгээр зууны эхэнд Улсын Драмын Эрдмийн Театр үзвэрийн бодлого, менежментээ илүү нээлттэй болгож, театрт хамаардаггүй уран бүтээлчидтэй чөлөөтэй хамтран ажиллаж, төслийн жүжгүүд тоглох болсон. Ингэснээр чөлөөт зах зээлд шилжих шилжилтийн үед тулгарч байсан эдийн засгийн бэрхшээлийг даван гарч чадсан юм. Өдгөө УДЭТ нь 129 ажилтны орон тоотой, Захиргаа, удирдлагын хэлтэс, Уран бүтээлийн хэлтэс, Үйлдвэр техникийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

УДЭТ нь хөгжлийн дунд хугацааны стратегиа "Шинэ замд хамтдаа" уриан дор боловсруулж, Монголын театрын урлагт үндэсний дэг тавилт бий болгох, үндэсний онцлог болон орчин үеийн найруулах урлагийн дэвшлийг хослуулсан дэлхийн хэмжээний театр болохоор зорин ажиллаж байна.

Blanditiis autem sequi in at.

Et accusamus vero et id.

Quam voluptas iure cum ea.

Magnam modi reiciendis modi.

Id voluptatibus et omnis et.

Цэс