Улсын Драмын Эрдмийн Театр-ын уран бүтээлчид Ханбогд кашимер ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа

Улсын Драмын Эрдмийн Театр-ын уран бүтээлчид Ханбогд кашимер ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа болон үндэсний үйлдвэрлэл, чанар, ур чадвар шингэсэн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үе шаттай танилцлаа.

Уулзалтын үеэр талууд Монголын соёл урлаг болон үндэсний брэндийн үнэ цэнийг хамтдаа түгээн дэлгэрүүлэх, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, бүтээлч шинэ эхлэлийн талаар ярилцав.

Үндэсний урлаг, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнэ нэгэн зорилгын дор нэгдсэн энэхүү уулзалт нь ирээдүйн олон сайхан хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.

Menu