ОХУ-ЫН ҮЗЭГЧИД ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ АЛГА ТАШИЛТААР ХҮЛЭЭН АВЛАА

ТАЛАРХАЛ

Монгол Улсын Драмын Эрдмийн театрыг 270 жилийн түүхтэй агуу тайзнаа урин тоглуулж, мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажилласан Александр Мирославович Малич захиралтай Оросын Үндэсний Драмын "Александринский" театрын хамт олонд гүнээ талархал илэрхийлье.

"Александринский" олон улсын театрын 17 дахь удаагийн фестивалийг нээх театраар нэрлэж, Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" жүжгийг Санкт-Петербургийн үзэгчдэд хүргэхэд бүх талаар дэмжсэн театрын Ерөнхийлөгч Валерий Владимирович Фокин танаа онцгойлон талархаж байна.

Театрын хэлээр холбогдсон бидний харилцаа цаашид улам өргөжин тэлэх болтугай.

Хүндэтгэсэн,

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН ХАМТ ОЛОН

Menu