COP17 БАГА ХУРЛЫН НОГООН БҮСИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (COP17)-ын Ногоон бүсийн нээлтийн тоглолт амжилттай, өргөн хүрээнд зохион байгуулагдлаа.
Улсын драмын эрдмийн театр болон мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран “Мартаж болохгүй – Don’t Forget” тоглолтыг толилуулж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг урлагаар дамжуулан хөндлөө.
Монголын уран бүтээлчдийн дуу хоолой, сэтгэл, бүтээлээр дамжуулан дотоод, гадаадын үзэгчдэд хүрсэн энэхүү тоглолт нь урлаг, байгаль хамгааллын үзэл санааг нэгтгэсэн онцгой үйл явдал боллоо.
See less