ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

33 дахь удаагийн Соёл, урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан театрын урлагт оруулсан хувь нэмэр, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэл, бүтээлч сэтгэлгээ, зүрх сэтгэл, амилуулсан дүрүүдийг нь өндрөөр үнэлж, уран бүтээлчид болон арын албаны хамт олонд УДЭТ-ын захирал Н.Наранбаатар болон удирдлагууд, хамт олон нь халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.�

УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр, УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр, УДЭТ-ын Гадаад харилцаа, төсөл хариуцсан менежер Ц.Хишигтогтох "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр, УДЭТ-ын Гэрлийн регулятор Н.Сандуйжав "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр, УДЭТ-ын Маркетингийн менежер З.Халиун "Жуух бичиг"-ээр тус тус шагнагдлаа.

Урлагийн Янжинлхам бурхан ивээж байх болтугай!

Menu