
Царцаа Намжил
Гурван ертөнцийн аялал
Хүүхэд бие даан шийдвэр гаргахад тулгардаг бэрхшээл болон сорилтын тухай өгүүлнэ. Аялалын сорилтуудыг Намжил амьдралын энгийн зүйлсийг анзаарч, ухааран эрдэм болгосны ачаар даван туулна.
Монгол ардын үлгэрээс амилсан гурван ертөнцөд Намжил хүү бусадтай харилцах, итгэх, суралцах, хайрлах тухай олон асуултынхаа хариултыг олох болно. Жүжгийн үйл явдал бүхэн хүүхдэд тулгардаг асуудал, дүр бүхэн нь хүүхдийн эерэг болон сөрөг төсөөллийн биелэл байх юм. Энэхүү жүжгээр амьдралын ухаан, тэсвэр хатуужил, энгийн ахуйн хөдөлмөр нь бие хүн болон төлөвшихөд чухал үүрэгтэйг ойлгуулахыг зорьсон.
“Царцаа Намжил” жүжиг нь элографик (visual-driven) дүрслэл, ардын үлгэрийн хэв шинжийг орчин үеийн тайз, дэлгэцийн шийдэлтэй уялдуулан бүтээсэн, хүүхдийн сэтгэхүй, сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөхүйц уран бүтээл юм.
Жүжгийн найруулгыг орчин үеийн тайз, дэлгэцийн график дизайны технологи, хөгжим, дуу, бүжгийн элементүүдийг уялдуулан шийдвэрлэсэн нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн үндэсний үлгэрийн үзэл санааг хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр хүргэхэд чухал ач холбогдолтой.
Зохиолч: Я.Баяраа
Жүжгийн найруулагч: Б.Хишигзаяа (СТА)
Хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир (УГЗ)
Хөгжмийн зохиолч: Б.Цацрал (СТА), Б.Тэмүүлэн
Хувцасны дизайнер: С.Энх-Од
График дизайнер: Д.Батбилэг, Л.Гансүх, Б.Анар
Гэрлийн найруулагч: Я.Батсайхан
Дууны найруулагч: Т.Майдаржав
Арт дизайнер: Б.Одсүрэн
Гүйцэтгэх зураач: Л.Сүхбаатар
Дүрүүдэд:
Намжил-“Царцаа” хочит сурагч: Б.Тэмүүлэн, Г.Эрдэнэболд
Царцаа- Намжилын саруул ухаан: Г.Эрдэнэболд, Б.Тэмүүлэн
Багш – Намжилын багш: Г.Ганбат (СТА)
Сурагчид – Намжилийн ангийн хүүхдүүд:
-Б.Мөнх-Учрал
-Я.Төгсжаргалан
-Т.Намсрай
-Т.Анхзул
-Ц.Цэлмэг
Тэмээ: И.Дашнамжил
Хэрээ: О.Үржинханд (СТА)
Тогос: О.Хонгорзул (СТА)
Буга, Согоо: М.Гэрэлт-Од
Шаазгай: А.Энхжин
Үнэг: Б.Шинэбаяр (СТА)
Хоёр хулгана: П.Мягмарсүрэн (СТА), Б.Баттогтох (СТА)
Харанхуйн эзэн хаан: Н.Мөнх-Эрдэнэ
Харанхуйн хатан хаан: Ж.Оюундарь (АЖ)
Түшмэл - Харанхуйн эзэн хааны албат: Д.Мөнхтулга
Шивэгчин – Харанхуйн эзэн хааны албат: М.Тогтохжаргал (СТА)
Элч нар - Харанхуйн эзэн хааны албат:
-Б.Мөнх-Учрал
-Д.Мөнхтулга
-Т.Намсрай
-Т.Анхзул
-Ц.Цэлмэг
-Я.Төгсжаргалан