Est qui explicabo atque et.

Алсын хараа, зорилго, үнэт зүйлс

Debitis unde rerum et dicta.

ҮНДЭСНИЙ ДАРХЛАА, САРУУЛ УХААН, СЭТГЭЛИЙГ АРИУСГАХ ОЮУНЫ ХӨТӨЧ НЬ БАЙНА

1. “Үндэсний дархлаа”

• Театрын бүтээл нь үндэсний үнэт зүйл, уламжлал, соёлыг хадгалан хамгаалж, өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх замаар үндэсний дархлааг бэхжүүлнэ.

• Нийгмийн сөрөг нөлөө, гадны соёлын түрэлтээс хамгаалах оюун санааны дархлааг бий болгоно.

2. “Саруул ухаан”

• Театрын бүтээл нь хүний сэтгэлгээний гоо сайхныг хөгжүүлж, аливаа нийгмийн үзэгдэл, асуудлыг тунгааж, сайн мууг ялгах оюуны чадамжийг бий болгох боломжийг олгоно.

3. “Сэтгэлийг ариусгах”

• Театрын бүтээл нь сэтгэл хэмээх эрхтнийг эрүүл байлгаж, дотоод ертөнцийг ариусган хүнлэг чанарыг төлөвшүүлж, гоо зүй болон ёс зүйн үнэ цэнийг түгээнэ.

4. “Оюуны хөтөч нь байна”

• Театрын бүтээл нь оюун санааны тусгаар тогтнолын манаанд баттай хамгаалагч байж, үзэгчдийн тэргүүлэгч хөтөч нь байна.

МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ТЕАТРЫН ДЭГ СУРГУУЛИЙГ УЛАМЖЛАН ХӨГЖҮҮЛЭГЧ, ЕВРОАЗИЙН НЭР ХҮНД БҮХИЙ ДРАМЫН ТЕАТР БАЙНА.

1. Монгол үндэстний театрын дэг сургуулийг уламжлан хөгжүүлэгч

• Театрын үндэсний онцлог, өвөрмөц найруулга, жүжигчний ур чадварын сургалт, уран сайхны өвийг хадгалан хамгаалж, уламжлуулан хөгжүүлнэ.

• Монголын театрын өвөрмөц шинжийг олон улсын түвшинд сурталчилж, “Монголын театрын арга барил” хэмээх сургуулийг бүрдүүлэх зорилго агуулж байна.

2. Евроазийн нэр хүнд бүхий драмын театр

• Зөвхөн Монголдоо төдийгүй Евроазийн бүс нутагт өрсөлдөхүйц чанартай уран бүтээл туурвиж, хамтын ажиллагааны төв болох зорилготой.

• Олон улсын фестиваль, уралдаанд оролцож, шагнал авч, уран бүтээлчдээ Евроази, цаашлаад дэлхийн түвшинд таниулах зорилтыг илэрхийлж байна.

• Евроази дахь нэр хүнд гэдэг нь зөвхөн уран бүтээлийн чанараар бус, менежмент, зохион байгуулалт, үзэгч татах чадвараар ч хүлээн зөвшөөрөгдөх гэсэн утгыг илэрхийлнэ.

Quam quo exercitationem quia.

Officiis qui vero et.

  • АВЬЯАС=МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ

  • УРАН БҮТЭЭЛ БОЛОН УРЫН САН

  • ТЭНГЭРЛИГ ТАЙЗ

  • АМЬД ОРШИХУЙ - ҮЗЭГЧ

  • ТЕАТРЫН УЛАМЖЛАЛТ ДЭГ СУРГУУЛЬ

  • ГОО ЗҮЙ, ЁС ЗҮЙГ ДЭЭДЭЛДЭГ БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОН

Et velit officiis neque.

Menu