"Д.Нацагдорж ба түүний нөхөд" соёл урлагийн үдэш амжилттай зохион байгуулагдлаа
Монгол, Германы боловсролын солилцооны 100 жилийн ойд зориулсан Герман-Монголын соёлын долоо хоногийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам зохион байгуулж буй “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн үдэш Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амжилттай зохион байгуулагдлаа. Мөн энэ үеэр зохиолч, сэтгүүлч Ч.Болдын “Алсад сурахаар одогсод” гэрэл зураг баримтат түүх өгүүлсэн номын нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө