Ахмадын баярын мэнд хүргэе

Нийт ахмад буурлууддаа болон Улсын Драмын Эрдмийн Театраар овоглогддог үе үеийн ахмад уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдадаа, театрын үнэт өв, түүхийг бүтээлцэж, урлагийн их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ Ахмадын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхний хөдөлмөр зүтгэл, уран бүтээл, амьдралын арвин туршлага, үнэтэй сургаал, үлдээсэн мөр бүхэн өнөөдрийн театрын түүх, өв соёлын салшгүй хэсэг билээ.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан нас, амар амгалан бүхнийг хүсэн ерөөж, үр хүүхэд, ач зээ, хойч үеийнхээ хайр хүндэтгэлд үргэлж жаргалтай, инээд баясал дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Цэс